МОНГОЛЫН ХИМИЧ, ХИМИЙН ИНЖЕНЕР-ТЕХНОЛОГЧДЫН
ХОЛБООНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-
“МОНГОЛЫН ХИМИЧ, ХИМИЙН ИНЖЕНЕР-ТЕХНОЛОГЧДЫН ХОЛБООН “, англиар “ MONGOLIAN ASSOCIATION OF CHEMISTS, CHEMICAL ENGINEERS AND TECHNOLOGISTS “Төрийн бус - нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага.
-
Үүсгэн байгуулагчдын 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрийн бус байгууллага байгуулах шийдвэр гаргаж дүрмийг баталсанаар тус төрийн бус байгууллагыг байгуулагдсан.
-
Тус холбоо нь химийн бодис процесс ашигладаг 22 салбарын акедемич, доктор, магистр зэрэгтэй судлаач эрдэмтэд болон салбарын үйлдвэрлэл дээр ажиллаж буй инженер технологч зэрэг 400 гаруй мэргэжилтнүүдийг нэгтгэсэн. Нийт гишүүдийн 55% нь судлаач эрдэмтэд, 45% нь үйлдвэрлэл дээр ажиллаж буй мэргэжилтнүүд байна. Холбооны гишүүн нь химич, химийн технологич-инженер, химийн инженер, химийн технологич, лаборант, химийн үйлдвэрийн оператор зэрэг мэргэжлийн боловсролтой МУ-ын болон гадаад улсын иргэн байна.
-
Эрхэм зорилго: “Тэргүүний дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах”
-
Зорилт:
-
Салбарын хүний нөөцийн оюуны чадавхи, ажлын туршлагыг нэгтгэн зохион байгуулах
-
Төрийн бодлогыг боловсруулах болон хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох
-
Төрийн болон төрийн бус мөн бусад байгууллагуудтай хамтран ажиллах
-
Химийн аюулгүй, дэвшилтэт технологи бүхий эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийн орчинг бий болгох
-
Технологийн үнэлгээний шинэ систем бий болгох
-
Нийгмийн тулгамдсан асуудалд мэргэжилтнүүдийн санал санаачлагыг хүргэж төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах
-
Үндэсний мэргэжлийн шинжээчийн баг бүрдүүлэх
-
Үндэсний мэргэжилтэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бий болгох
-
Гишүүдийн эрх ашгийг хамгаалах
-
Үйл ажиллагааны чиглэл
-
Холбооны зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах
-
Монгол улсад хэрэгжиж байгаа химийн бодис, процесс ашигладаг үйлдвэртэй холбоотой төсөл, үнэлгээ, шаардлагатай арга хэмжээнүүдэд мэргэжлийн дүгнэлт өгөх
-
Химийн бодисын хэрэглээ, түүний нөлөөллийн талаар судалгаа явуулж үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах
-
Мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн олон талт ажлыг зохион байгуулах
-
Мэргэжлийн зэрэг олгох
-
Гадаад дотоодын байгууллагуудтай олон талт хамтын ажиллагаа явуулах
-
Өөрийн болон олон улсын хэмжээнд чуулга уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, салбарын талаархи мэдээллийг олон нийтэд суртачлах
-
Холбооны гишүүдийг төр засгийн болон олон улсын шагнал өргөмжлөлд тодорхойлж дэмжих
-
2017-2019 онуудад хийгдэх ажлууд
Дээрх зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн мэргэжлийн дараах үйл ажиллагаа явуулна. Үүнд:
Мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх хүрээнд
-
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын Химийн технологийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалт буюу мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтыг УУХҮЯам, ШУТИС-тай хамтран жил бүр тогтмол зохион байгуулан оролцох
-
Уул уурхай, хүнд үйлдвэрээс бусад салбарын (хөнгөн, хүнс гэх мэт) химийн мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох асуудлыг хөөцөлдөх
-
Химийн бодис ашигладаг аж ахуйн нэгжүүдэд химийн бодис, тэдгээрийг тээвэрлэх, хадгалах, ашиглах, хаяглах, шошголох, химийн бодисын агуулахад тавигдах шаардлага зэргээр тогтмол сургалт зохион байгуулах
-
Химийн бодис ашигладаг үйлдвэр, лаборатори, аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сэдвээр сургалт, семинар, өдөрлөг зохион байгуулах
-
Үйлдвэр, лабораториудад ажилладаг дээж бэлтгэгч, лаборант бэлтгэх, сертификатжуулах
-
Тухайн чиглэлийн бусад сургалтуудыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд
-
Олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах
-
Гадаадын ижил төстэй төрийн бус байгууллагуудтай холбоо тогтоох, хамтарч ажиллах
-
Өөрийн орны болон гадаад орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн экспертүүд бэлтгэх
Төрийн болон хувийн хэвшилтэй хамтран ажиллаах чиглэл
-
Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын болон Лаборатори итгэмжлэлийн техникийн хороодуудад холбооны чиглэл чиглэлийн мэргэжилтнүүдийг ажиллуулах
-
Яамдуудын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд холбооны төлөөллийг оролцуулах
-
Яамдуутай хамтран ажиллах санамж бичиг байгуулах
-
Хуулийн төслүүдэд Химийн салбарын онцлогтой холбоотай асуудлыг тусгуулах, химийн үйлдвэрлэл, химийн бодис, хортой хог хаягдал, байгаль орчныг хамгаалах талаар эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд хамтарч ажиллах
-
Химиийн бодис ашигладаг салбаруудад цаашид шаардагдах мэргэжлийн боловсон хүчний бодлогын мониторинг, менежментийн бодлогын судалгаа, төлөвлөлт хийх
-
Олон нийтийн санал бодлыг судлах, дуу хоолойг төрийн байгууллагуудад хүргэх
-
Төрийн захиргааны байгууллага, Химийн бодис ашигладаг үйлдвэр, аж ахуйн нэгжийн газруудад мэргэжлийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэх
-
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн дагаж мөрдөж журмуудад санал тусгуулах, химийн бодисын тусгай зөвшөөрлийн хяналтыг сайжруулах, химийн хортой ба аюултай хог хаягдал, байгаль орчин үзүүлэх нөлөөллийг бууруулах сэдвээр БОНХЯ-д тодорхой санал боловсруулан хүргүүлэх, хамтран ажиллах
-
Яамдуудын захиалгаар хийгдэх төсөл, хөтөлбөрүүдэд оролцох
Бусад чиглэлээр
-
Төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллах
-
Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал зөвлөмж гаргах, өөрийн байр сууриа илэрхийлэх, шаардлагатай үед удирдамж заавар гаргах
-
Мэдээллийн сантай болох, мэдээлэл түгээх мэдээллийн хэрэгсэлтэй байх
-
Мэргэжлийн орчуулга, хэлзүйн найруулга хийж баталгаажуулах
-
Өөрийн болон олон улсын хэмжээнд чуулга уулзалт, үзэсгэлэн, яармаг худалдаа зөвлөгөөн зохион байгуулах, салбарын ажил үйлчилгээ, ололт амжилтыг олон түмэнд суртачлах
-
Мэргэжлийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох мөн боловсруулах болон бэлтгэн нийлүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажлыг төрийн байгууллагуудтай хамтран баталгаажуулах ажилд оролцох
-
Холбооны гишүүдийг төр засгийн болон олон улсын шагнал өргөмжлөлд тодорхойлж дэмжих
-
Мэргэжлийн ном хэвлэл гаргах
-
Монгол оронд мэргэжлийн хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, үйл ажиллагаанд ард түмний эрх ашгийн үүднээс хөндлөнгийн хяналт тавихад оролцох
-
Монгол улсад хэрэгжиж байгаа химийн бодис, процесс ашигладаг салбар, боловсруулах үйлдвэртэй холбоотой төсөл, үнэлгээ, шаардлагатай арга хэмжээнүүдэд өөрийн улсын болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах, төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлж шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө өгөх, хамтран ажиллах
