top of page

МОНГОЛЫН ХИМИЧ, ХИМИЙН ИНЖЕНЕР ТЕХНОЛОГЧДЫН ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

Манай холбоо нь хими, химийн технологийн чиглэлийн 22 салбарын акедемич, доктор, магистр зэрэгтэй судлаач эрдэмтэд болонсалбарын үйлдвэрлэл дээр ажиллаж буй инженер технологич зэрэг 400 гаруй мэргэжилтнүүдийг нэгтгэсэн. Нийт гишүүдийн 55% нь судлаач эрдэмтэд, 45% нь үйлдвэрлэл дээр ажиллаж буй

Эрхэм зорилго:   “Тэргүүний дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах”

Зорилт:   

  • Салбарын хүний нөөцийн оюуны чадавхи, ажлын туршлагыг нэгтгэн зохион байгуулах

  • Төрийн бодлогыг боловсруулах болон хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох

  • Төрийн болон төрийн бус мөн бусад байгууллагуудтай хамтран ажиллах

  • Химийн аюулгүй, дэвшилтэт технологи бүхий эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийн орчинг бий болгох

  • Технологийн үнэлгээний шинэ систем бий болгох

  • Нийгмийн тулгамдсан асуудалд мэргэжилтнүүдийн санал санаачлагыг хүргэж төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах 

  • Үндэсний мэргэжлийн шинжээчийн   баг бүрдүүлэх

  • Үндэсний мэргэжилтэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бий болгох 

  • Гишүүдийн эрх ашгийг хамгаалах

Бүтэц.png
325909730_582693399868036_6574961701992098734_n_edited.jpg

Үйл ажиллагааны чиглэл

  • Холбооны зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах

  • Монгол улсад хэрэгжиж байгаа химийн бодис, процесс ашигладаг үйлдвэртэй холбоотой төсөл, үнэлгээ, шаардлагатай арга хэмжээнүүдэд  мэргэжлийн дүгнэлт өгөх  

  • Химийн бодис ашигладаг аж ахуйн нэгжүүдийн химийн  бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг болон Аюултай хог хаягдал хариуцсан ажилтныг чадавхижуулах, мэргэшүүлэх сургалт явуулах

  • Химийн бодис ашигладаг аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдад химийн бодис, аюултай хог хаягдлын талаар сургалт явуулах

  • Химийн бодис, хортой аюултай хаягдлын талаарх асуудалд Холбооны дэргэдэх мэргэжлийн зөвлөл дүгнэлт, зөвлөмж гаргах

  • Мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн олон талт ажлыг зохион байгуулах

  • Мэргэжлийн зэрэг   олгох

  • Өөрийн болон олон улсын хэмжээнд чуулга уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, салбарын талаархи мэдээллийг олон нийтэд  суртачлах

  • Холбооны гишүүдийг төр засгийн болон олон улсын шагнал өргөмжлөлд тодорхойлж дэмжих

  • Мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх хүрээнд

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын Химийн технологийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалт буюу мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтыг УУХҮЯам, ШУТИС-тай хамтран жил бүр тогтмол зохион байгуулан оролцох

  • Химийн бодис ашигладаг аж ахуйн нэгжүүдэд химийн бодис, тэдгээрийг тээвэрлэх, хадгалах, ашиглах, хаяглах, шошголох, химийн бодисын агуулахад тавигдах шаардлага зэргээр тогтмол сургалт зохион байгуулах

  • Химийн бодис ашигладаг үйлдвэр, лаборатори, аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сэдвээр сургалт, семинар, өдөрлөг зохион байгуулах

  • Тухайн чиглэлийн бусад сургалтуудыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах

 

Гадаад  хамтын ажиллагааны хүрээнд

  • Олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах

  • Гадаадын ижил төстэй төрийн бус байгууллагуудтай холбоо тогтоох, хамтарч ажиллах

  • Өөрийн орны болон гадаад орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн экспертүүд бэлтгэх

bottom of page